Рио-де-Жанейрод болох 2016 оны зуны олимпийн наадам олимпийн хөдөлгөөний бүх түүхэнд хамгийн шилдэг нь байна гэж Бразилийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва баасан гаригт мэдэгдэв. “Сайхан сэтгэлтэй бразильчүүд бүх түүхэнд хамгийн гайхалтай олимпийн наадмыг зохион байгуулна” гэж Испанийн ЭФЭ агентлаг бразилийн удирдагчийн ярьсныг иш татан мэдээлэв. Копенгаген хотод Олон улсын олимпийн хорооны хурлын үеэр баасан гаригт Рио-де-Жайнеро хотыг 2016 оны 31 дэх зуны олимпийн наадмын нийслэлээр зарласан юм. Ёслолын ажиллагаанд оролцсон “хөл бөмбөгийн хаан” Пеле үүнийг сонсоод нулимсаа барьж чадсангүй. Мадрид, Чикаго, Токио 2016 оны олимпийн наадмыг зохион явуулах эрхийн төлөө өрсөлдсөн юм. Олимпийн наадам түүхэнд анх удаа Өмнөд Америкт болно.