Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан соёлын төвд 10-р сарын 5-нд ёслол төгөлдөр нээгдэх монгол-оросын найрамдалын уламжлалт сарын ажилд зориулсан хэвлэлийн бага хурал Монгол Улсын Хэвлэлийн Хүрээлэнгийн хэвлэлийн төвд өнөөдөр боллоо. Монгол улсын нийслэлд томилолтоор ажиллаж байгаа танай тусгай сурвалжлагч Ольга Павлович монгол улсын нийслэлээс дамжуулж байна.  Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид энэ хэвлэлийн бага хурлыг сонирхож байгаагаас үзэхэд Орос-Монголын найрамдалын сарын ажил Монгол Улсад болох гол үйл явдлын нэг болохыг илтгэж байна. Тус бага хуралд гадаадын итгэмжлэгдсэн үнэмлэхтэй сэтгүүлчид, Монголын янз бүрийн телевиз, радио, хэвлэлийн 30 гаруй сэтгүүлч хэвлэлийн бага хуралд ирэв. Орос-монголын найрамдалын уламжлалт 49 дэх сарын ажлын хүрээнд Буриадын бүгд найрамдах улсын өдрүүд болно. Сарын арга хэмжээний талаар Монголын найрамдалын нийгэмлэгүүдийн холбооны дэд ерөнхийлөгч хатагтай Цогзолмаа, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Эдвин Руден, Буриадын бүгд найрамдах улсын захиргааны орлогч тэргүүн Ирина Смоляк нар ярилаа. Монгол Улсын нийслэлд 10-р сарын 3-нд Буриадын уран сайхны тэргүүлэх хамтлагийн жүжигчид, Хоца Намсараевын нэрэмжит Буриадын драмын академик театрын жүжигчид хүрэлцэн ирэх тухай ярилаа. Тэд 10-р сарын 5-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох монгол-оросын найрамдалын сарын ажлын нээлтийн ёслолд оролцоно. Улаанбаатар, Дархан хотод буриадын жүжигчдийн концерт болно. Буриадын драмын гол театрын “Максар”, “Эртын хабар” зэрэг жүжиг үзэнэ. Харин буриадын албан ёсны төлөөлөгчид 10-р сарын 4-нд Улаанбаатар хотод ирнэ. Буриадын тэргүүн Вячеслав Наговицин тэргүүлэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллага, бизнес эрхлэгчид багтжээ. Оросын шинжлэх ухаан, соёлын төвд гурван хоногийн турш семинар, “дугуй ширээний” уулзалт болж, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд Буриадын бүгд найрамдах улсыг танилцуулах янз бүрийн үзэсгэлэн зохион байгуулна. Сарын ажлын үеэр энэ оны гол үйл явдал зөвлөлт-монголын цэрэг Халх голд ялсны 70 жилийн ойд мэдээж анхаарал хандуулна гэж хэвлэлийн бага хуралд оролцогчид тэмдэглэв. Хяхтын орон нутгийг судлах музей Оросын шинжлэх ухаан, соёлын төвд “Халх гол. өнгөрсөн жилийн мөч” гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Харин 10-р сарын 6-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 16 цагаас “Оросын дуу хоолой” радио болон “Монголын дуу хоолой” радиогоос энэ тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хамтран зохион явуулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол болно. Монгол-оросын найрамдалын сарын арга хэмжээний сүүлийн 10 хоногт энэ жил тэмдэглэж байгаа монгол улсын нийслэл байгуулагдсаны 370 жилийн ой, Улаанбаатар, Москвагийн найрамдалд зориулна. Улаанбаатарт суугаа Москва хотын захиргааны төлөөлөгч Михаил Ортынский энэ арван хоногт зохион байгуулах арга хэмжээний талаар ярилаа. 10-р сарын 20-оос эхлэх энэ арга хэмжээний талаар “Оросын дуу хоолой” радио сонсогчиддоо хүргэнэ. 
Манай сурвалжлагч Ольга Павлович Улаанбаатар хотоос дамжууллаа.
<сонсох>