Белорус Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын Шуурхай Хариулах Хамтын Хүчний /ШХХХ/-нд Минск оролцох тухай баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай бүх үйл явцыг дуусгалаа гэж тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко баасан гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Орос, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын гишүүн орнууд ШХХХ байгуулах талаар энэ оны 2-р сард тохиролцсон юм. ШХХХ байгуулах тухай гэрээнд 7-р сарын 14-нд Москва хотноо гарын үсэг зурсан билээ. Энэ үер баримт бичгийн хэд хэдэн зүйл хангалтгүй шалтгаанаар Узбекистан, мөн дээд хэмжээний уулзалтад ерөнхийлөгч нь ирээгүйн улмаас Белорус улс гарын үсэг зураагүй билээ.