Сансарт хагас жил ажиллах Оросын сансрын нисэгч Максим Сураев болон америкийн сансрын нисэгч Жеффри Уильямс нарын суугаа “Союз ТМА-16” сансрын жолоодлогот хөлөг олон улсын сансрын станцад залгагджээ. Сансрын нисэгчдээс гадна сансрын долоо дахь жуулчин “Нарны цирк”-ийг үндэслэгч Ги Лалиберте тэдэнтэй хамт станцад очлоо. Тэрээр тойрог замд 11 хоног байх агаад олон улсын сансрын станцад 3-р сараас хойш ажиллаж байгаа оросын сансрын нисэгч Геннадий Падалка, америкийн сансрын нисэгч Майкл Баррат нартай дэлхийд буцаж ирнэ. Шинэ экспидиц “Прогресс” тээврийн гурван хөлгийн ачааг суллаж, ачих, мөн америкийн 3 шаттл хөлгийн багийн гишүүдтэй ажиллах, задгай сансарт гарах даалгавартай юм. Үүнээс гадна эрдэм шинжилгээний 48 туршилт хийхээр төлөвлөжээ. “Союз ТМА-16” хөлгийг олон улсын сансрын станцад залгасны дараа станцын бүрэлдэхүүнд анх удаа нэгэн зэрэг оросын 3 хөлөг байна гэж Роскосмос тэмдэглэв. Олон улсын сансрын станцад 3-р сарын 28-аас 5-р сарын 29 хүртэл станцад байсан “Союз ТМА-14”, мөн “Союз ТМА-15” хөлөг залгагдсан байна.