Тажикистанд орос хэл үндэстэн хоорондын харилцах хэл байхаа больж байна. Энэ улсын парламентын доод танхим олонхийн саналаар ийм шинэ хуулийн төслийг дэмжжээ. Тус улсын ерөнхийлөгч Эмомали Рахмон 7-р сард парламентад энэ хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэрээр хоёр жилийн урьд овгийнхоо “ов” гэсэн славян төгсгөлөөс татгалзжээ. Бүр ЗХУ-ын үед баталсан “хэлний тухай” урьдын хууль бие даасан улсын шаардлагыг хангахгүй байгаа, мөн тажик хэлний статусыг өргөх хэрэгтэй гэж гишүүд үзсэн байна. Үүний зэрэгцээ шинэ хуулийн төсөл нь Тажикистанд орос хэлийг огт шахан хязгаарлаагүй бөгөөд нутгийн сургуульд орос, тажик хэл сурах цаг ижил байгааг тэмдэглэжээ. Тус улсын үндсэн хуульд орос хэл үндэстэн хоорондын харилцааны статустай хэвээр байхаар тусгажээ.