Орос улсын ерөнхий сайд В.Путин 10-р сарын 12-14-нд Хятад улсад ажлын айлчлал хийнэ. Тэрээр 10-р сарын 14-нд ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцоно. ШХАБ-ын төлөөлөгчид Бээжинд эдийн засгийн үндсэн ямар асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна вэ? “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэе. 
Бүс нутгийн шинэ аюул заналын эсрэг тэмцэхийн тулд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс 2001 онд ШХАБ-ыг байгуулсныг сануулъяа. Тус байгууллага энэ чиглэлд үр нөлөөтэй ажиллахаа харуулсан. Афганистаны асуудлаар тус байгууллагын бүтээлч байр суурь, терроризм болон мансууруулах бодисын эсрэг тэмцэхэд ШХАБ-ын орнууд амжилттай хамтран ажилласныг санахад хангалттай. ШХАБ-ын орнуудын тэмдэглэснээр эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд тус байгууллагын гишүүн орнууд одоохондоо илүү оновчтой загварыг эрж хайж байна. Бидний нүдэнд дээр үүнийг байгуулж байгаа гэж хэлж болно. Одоо хямарлыг буруушааж байгаа ч, дэлхийн эдийн засагт гарсан бэрхшээлийн улмаас гишүүн орнууд хамтран ажиллах шинэ боломжийг эрж хайх болсон. ШХАБ-ын гишүүн бүх орон хямарлын эсрэг тэмцэх өөрсдийн хөтөлбөрөө баталж, нийгэм-эдийн засгийн хөгжилд дэлхийн санхүүгийн нөлөөг бууруулах хоёр талын болон олон талын хэлбэрээр холбогдох арга хэмжээ авч байна. Худалдаа эдийн засгийн салбарт зөвхөн хоёр талын харилцаа хангалтгүй гэсэн ойлголт байдаг. Төв Азийн бүс нутагт глобалчлал, эдийн засгийн харилцан хамаарлын үйл явц гүнзгийрснээр улс хоорондын интеграцчлалын үр нөлөөтэй шинэ загвар хайх шаардлага гарч байна. Өнөөгийн нөхцөлд ямар төсөл нэн чухал байна вэ? ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны ТУХН-ийн улсуудтай хамтран ажиллах газрын захирал Сергей Чернышев энэ талаар ийм бодолтой байна. ШХАБ-ын орнууд юунаас үүдэн эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлж байна вэ?  Юуны түрүүнд бид газар зүйн хамтарсан байрлалтай байна. Үүнтэй холбоотойгоор дамжин өнгөрөх болон тээврийн асар их боломж бий. ШХАБ-ын орон зайн аль ч талаас харсан бид тив хооронд бараа хүргэх гүүр болж байна. Энэ хэсэгт хамтарсан тээврийн боломжийг хөгжүүлэх нь чухал талбарын нэг байна. Тиймээс хэдийн хэрэгжүүлсэн төсөл нь юуны түрүүнд тээврийн маршрутын төсөл юм. Хэд хэдэн маршрут байна. Тухайлбал Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Хятад зэрэг ШХАБ-ын гишүүн бүх орны нутаг дэвсгэрээр өнгөрч, бүгдийн ашиг сонирхолыг хөндөж байна. Энэ чиглэлд үр дүн гарсан. Улс орон, засгийн газар, бизнесийн ашиг сонирхолыг хөндөж байгаа хамтын ажиллагааны өөр нэг салбар бол теле харилцаа холбоо юм. Энд бид цахим тоот гарын үсэг ашиглан засгийн газар хооронд цахим бичиг баримт солилцохоор ажиллаж байна. ШХАБ-ын ажлын хэсэг, мөн оролцогч орны хүрээнд энэ ажлыг гүйцэтгэж байна. Энэ үндсэндээ теле харилцаа холбооны төсөл бөгөөд энэ ажил эхлэх шатандаа байгаа ч, бид үүнийг ирээдүйтэй чиглэл гэж үзэж байгаа. Манай орнуудын хамтарсан ажилд эрчим хүчний маш чухал бүрэлдэхүүн хэсэг байна. Үүнд их зүйл хийх шаардлагатай. Бид үндсэндээ одоо хоёр талын хүрээнд ажиллаж байгаа. Орос, Хятад, мөн Хятад, Казахстаны хооронд төсөл хэрэгжүүлж байна. Электрон-эрчим хүчний бүрэлдэхүүн хэсэг бий. Үүнд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг, мөн цахилгаан эрчим хүч ашигладаг орнуудын ашиг сонирхолыг харгалзсан. Энэ гарцаагүй бие даасан, хамтын ажиллагааны томоохон хэсэг юм. Манай орнууд олон улсын хэмжээнд мэргэшиж байгаа нь аж үйлдвэрийн салбартай олон талаар холбоотой. ШХАБ-ын орнууд энд хамтран ажиллах асар их боломж бий хэмээн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Газрын захирал Сергей Чернышев ярилаа. ШХАБ-ын гишүүн орны засгийн газрын тэргүүн нарын Бээжинд болох уулзалтаар зөвхөн хамтын ажиллагааны тодорхой төсөл бус, дэлхийн эдийн засгийн ерөнхий асуудлыг хэлэлцэнэ. Энэ оны зун Екатеринбургт болсон дээд хэмжээний уулзалтаар төрийн тэргүүн нарын эхлүүлсэн ярилцлагыг үргэлжлүүлнэ. Товчхондоо ШХАБ-ын алхам нь ирээдүйд санхүүгийн хямарлын эрсдлээс сэргийлэхийн тулд шийдвэр гаргахад бүх орны тэнцүү төлөөлтэй байх олон улсын санхүүгийн журмыг шинэчлэх хэрэгтэй. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.