Орос улсад ойрын үед оюуны өмчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой хэргийг шийдэх Патентын шүүх байгуулахаар төлөвлөж байна. Орос улсын Арбитрийн дээд шүүхийн дарга Антон Иванов өнөөдөр энэ тухай Владивосток хотноо мэдэгдэв. Түүний хэлснээр Патентын шүүхийн онцлог нь тодорхой хэргийг шийдэхэд мэдлэгээ ашиглан шинжэчидтэй мэтгэлцэж чадах техникийн салбарын мэргэжилтнүүд “арбитрийн төлөөлөгчдийн” бүлэгт ажиллах аж. Техникийн орчны маргааныг шийдэхэд энэ шүүх шийдвэрлэх байгууллага байна гэж Иванов тэмдэглэв. Оюуны өмчийг хамгаалахтай холбоотой бүх хэргийг Патентын шүүх шийдэхгүй. Энэ мэт хэрэг их байдаг тул энэ боломжгүй гэж Антон Иванов хэллээ.