Дэлхий ертөнц олон улсын инээмсэглэлийн өдрийг тэмдэглэж байна. Америкийн зураач Харви Боллугийн санаачилгаар өнөөдөр энэ баярыг тэмдэглэж байна. Тэрээр “инээж буй төрх” эсвэл “инээмсэглэгч” нар мэт хөгжилтэй нүүрний дүрс бүтээсэн юм. Энэ баярыг 10-р сарын эхний баасан гаригт буюу Боллын хэлснээр амралтын өдрүүдийн өмнө сэтгэл санаа өөдрөг байдаг тэр үед тэмдэглэдэг. 11 дэх удаа тэмдэглэж байгаа энэ баярын уриа “Сайн үйлс бүтээ. Хэн нэгэнд тусалж, нүүрэнд нь инээмсэглэл тодруул”. 2001 онд хорвоог орхисон зураач түүний зохиосон “инээмсэглэж буй” дүрсийг интернет орон зайд арилжааны зорилгод ашиглаж байгааг олон талаар эсэргүүцэн энэ баярыг тэмдэглэх санаа сэджээ. Инээмсэглэж буй дүрсийг ашигласнаас олсон орлогыг Харви Боллын арилжааны бус санд оруулж, буяны зорилгод ашигладаг байна.