Японы “Мицубиси Фусо” автомашины концерн, мөн Оросын КАМАЗ компани бага оврын ачааны тэргийг хамтран бүтээнэ. Холбогдох тохиролцоонд хэдийн хүрсэн бөгөөд сарын эцэст үүнийг албан ёсоор батална. Төслийн хүрээнд “Мицубиси Фусо” болон КАМАЗ компани ижил хувь хэмжээтэй хамтарсан компани байгуулна. “Кантер” загварын ачааны тэргийг Орос улсад угсарна. Жилд хэдэн мянган машин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Японы концернийн үнэт цаасны 85 хувийг эзэмшдэг Германы “Даймлер” корпораци КАМАЗ компанийн хувьцааны 10 хувийг худалдан авсан юм.