Олон улсын зуучлагч 6-ийн орон Ирантай хийсэн яриа хэлэлцээнд ураныг гурав дахь оронд баяжуулах зарчмын тохиролцоонд хүрлээ. Европын Холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Хавьер Солана Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Орос, АНУ, Хятад, Франц, Их Британи, Герман улсын төлөөлөгч ираны бага түвшинд баяжуулсан ураныг өөр оронд бүрэн баяжуулахаар экспортлохыг зөвшөөрсөн гэж тэрээр уулзалтыг дүгнэн хэлсэн юм. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өнгөрсөн лхагва гаригт ийм санал тавьжээ. Москва хотноо пүрэв гаригт энэ санааг дэмжсэн мэдэгдэл хийсэн байна. Орос улс МАГАТЭ-ийн төслийн хүрээнд Ираны ураныг 19,75 хувь хүртэл гүйцээн баяжуулах боломжтой. МАГАТЭ-ийн тэргүүн Мохаммед аль-Барадэй Тегранд айлчлах, Ираны Кум хотод барьж байгаа Ираны объектод олон улсын шинжээчдийг оруулах талаар уулзалтаар тохиролцсон байна. Яриа хэлэлцээний дүнг түүнд оролцогч бүх орон тэр дундаа Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков сайшаажээ. Тегераны энхийн зорилгоор ашиглах цөмийн хөтөлбөрийг Вашингтон дэмжиж байгаа бөгөөд гэхдээ тус улс цөмийн зэвсэг бүтээгээгүй гэх баталгаа хүлээж байна.