Эдүүгээ Алтайн хязгаарын их дээд сургууль, Баруун Монголын боловсролын байгууллагуудын хоорондын хэлхээ холбоо эрчимтэй хөгжиж байна. Оросын соёлын төвийг Ховдод энэ оны 6-р сард нээв. Төвийн сууринд түшиглэн оюутан солилцож, багш нар мэргэшил дээшлүүлнэ. Энэ нь Ховдын улсын их сургуулийн санаачилгаар Алтайн хязгаарын засаг захигаа ба “Монголын анд нөхдийн нийгэмлэгийн”Алтайн бүс нутгийн салбарын дэмжлэгээр Монгол улсад байгуулсан оросын цорын ганц төв билээ. Баруун Монголд орос хэлний бэлтгэл факультетыг Алстайн улсын техникийн их сургуулийн дэмжлэгээр эндхийн нэгэн дээд сургуулийн сууринд нээхээр төлөвлөжээ. Оросын мэргэжилтнүүд бэлтгэлийг эрхлэх юм. Шилдэг сурагчид хэлний курсыг зохион байгуулсан хязгаарын их дээд сургуульд сурах боломжтой болно. Мөн түүнчлэн Алтайн улсын техникийн их сургууль болон Завхан аймгийн засаг захиргаа боловсролын салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурав. Алтайн улсын техникийн их сургуулийн олон улсын боловсрол хамтын ажиллагааны асуудал эрхлэсэн дэд захирал Владимир Сковородников манай сурвалжлагч Ольга Ивановад мэдээлэхдээ, Монголын улсын их сургуулийн салбар Завхан аймагт ажиллаж байна. Монгол оюутнууд гурван жил Завханд, хоёр жил Алтайн улсын техникийн их сургуульд тус тус сурах гэрээг мөн салбартай саяхан байгуулсан. Оюутнууд Барнаул дахь их сургуульд ургэлжлүүлэн суралцахын тулд орос хэл эхний гурван жилд идэвхтэй судлах нь гарцаагүй. Манай их сургуулийн мэргэжилтнүүд Монголын гол их сургуулийн Завханы салбарт орос хэлийг гадаад хэлний хувьд заах, сурах бүх хэлбэрийг жилийн турш судална. Манай их сургууль орос хэл гадаад хэлний хувьд заах зөвшөөрлийн бичигтэй. ОХУ-ын боловсролын яам Монголд орос хэл заах хөтөлбөрийг батласан юм. Бийский ба Уулын Алтайн багшийн их сургууль төгссөн орос хэлний багш нар хичээл заана. Алтайн улсын техникийн их сургуулиас зарласан Монголд багшлах хумуусийг шалгаруулалтад 14 багш оролцлоо. Тест, ярилцлагын дүнгээр дөрвөн багшийг шилэн сонгосон. Түүнээс гадна бид орос хэлтэй холбогдох сурах бичиг, арга зүйн хэрэгсэл, уран зохиолыг бэлтгэлээ. Ингээд монголын оюутнууд удахгуй Завхан аймагт орос хэл сурах боломжтой болно. Та бухэн Алтайн улсын техникийн их сургуулийн олон улсын боловсрол хамтын ажиллагааны асуудал эрхлэсэн дэд захирал Владимир Сковородниковын ярилцлагыг сонслоо.