Монгол улсын анхны орон нутгийн дээд сургууль болох Ховдын улсын их сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ боллоо. Оросын Сибирийн тэргүүлэх их сургууль, Хятад, Казахстаны төлөөлөгчид, Монголын баруун аймгийн төлөөлөгчид, Монголын томоохон их дээд сургуулийн удирдлагууд, Ховдын их сургуулийн төгсөгчид ёслолын ажиллагаанд ирсэн байна. Алтай болон Ховдын улсын их сургуулиуд эрдэм шинжилгээ болон соёлын салбарт 15 гаруй жилийн турш нягт хамтран ажиллаж байна. Мэдээж хэрэг Алтайн улсын их сургуулийн төлөөлөгчид энэ ёслолын арга хэмжээнд шууд идэвхтэй оролцож байна. Алтайн улсын их сургуулийн, олон улсын хамтын ажиллагаа болон эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал, Алтайн төлөөлөгчдийн тэргүүн Вячеслав Невинский манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьжээ. Сайхан баяр болсон. Монголчууд ийм арга хэмжээг өндөр түвшинд зохион байгууллаа. Ховдын их сургуулийн ойн арга хэмжээнд Алтайн улсын их сургуулийн тэргүүлэх багш, профессор, доцент, залуу эрдэмтэн, оюутан, магистр, аспирант зэрэг 15 хүн оролцсон. Ёслолын арга хэмжээ Ховд хотын цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тэнд төлөөлөгчдийн жагсаал, их сургуулийн факультетын жагсаал, спортын арга хэмжээ, үндэсний барилдаан, морь уралдаан, хөгжмийн хамтлагийн тоглолт болов. Үүний дараа Ховдын их сургуульд эрдэмтний зөвлөлийн хурал болсон. Энэ үеэр Алтайн улсын их сургуулийн багш тухайлбал түүхийн ухааны доктор Алексей Тишкин, хэл бичгийн ухааны доктор Лидия Дмитриева нарт Ховдын их сургуулийн “Хүндэт доктор” цол олгосон. Тэдэнд монгол маягаар хийсэн жанч, нөмрөг, тусгай малгай зэргийг өгсөн гэж Алтайн улсын их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний ажил хариуцсан дэд захирал Вячеслав Невинский ярив. Энэ цолыг бататгах дипломыг бид зөвхөн шагнал гэж үзэхгүй байна. Энэ бол сургалт болоод эрдэм шинжилгээ судалгааны талбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх баталгаа юм. Хүн бүр сайн сайхныг ерөөж, цаашид олон талын хамтын ажиллагааны талаар үг хэлэхийг хүсч байсан тул бэлэг гардуулж, баяр хүргэх ажиллагаа их удаан үргэлжилсэн. Ховд хотын театрт ёслолын ажиллагаанд оролцсон зочдод гайхалтай концертын хөтөлбөр бэлдсэн байсан. Найрал дуу, гоцлол дуу зэрэг янз бүрийн хэлбэрээр орос дуу дуулсан нь сайхан санагдсан. Хятад, монгол дуу дуулсан. Нэг үгээр баяр сайхан болсон гэж түүхийн ухааны доктор Алексей Тишкин ярилаа. 
Ховдын их сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Баруун монгол болон хөрш зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, түүх, соёл” сэдэвт бага хурал болсон. Энэ талаар хэдэн үг хэлэхгүй юу? 
Ес дэх удаа уламжлал болгон зохион байгуулж байгаа энэ бага хурлын үеэр янз бүрийн олон илтгэл сонссон. Алтайн эрдэмтдийн эрдэм-шинжилгээ судалгааны бүтээл эрэлт ихтэй, мөн Ховдын их сургуулийн сурах бичигт багтсан нь таатай байна. Их сургуулийн ойг тохиолдуулан нийгмийн ухааны тэнхимээс гаргасан эмхэтгэлд орсон нийтлэлийн талаас илүү хувь нь Алтайн их сургуулийн эрдэмтдийн бүтээл байна. Бага хурлын маш сайн зохион байгуулсан. Бага хуралд баруун монголын байгаль, соёл, түүх, археологийн олдвор зэрэг бүх чиглэлийн сэдвийг өргөн хүрээнд хөндсөн. Ховдын улсын их сургууль сүүлийн жилүүдэд олон улсын өргөн хүрээтэй хамтын ажиллагааны дүнд юуны түрүүнд Сибирийн тэргүүлэх их дээд сургуультай хамтран ажилласнаар мэргэжлийн хувьд илт өссөнийг тэмдэглэх хэрэгтэй. Ховдын их сургууль Алтайн улсын их сургуулиас гадна Томск, Уулын-Алтайн улсын их сургуулиудтай нягт хамтран ажиллаж байгаа хэмээн Алтайн улсын их сургуулийн олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн дэд захирал Вячеслав Невинский үргэлжлүүлэн ярив. Ховдын их сургууль шинэчлэл хийж, боловсролын салбарт төдийгүй эрдэм шинжилгээний талбарт дорвитой байр суурь эзлэх нь миний бодлоор энэ их зөв зам гэж би бодож байна. Одоо Ховдын их сургуультай хамтран хээрийн болон археологийн судалгааны төслийг боловсруулах шатандаа, мөн Тулгуур судалгааны Оросын сан, Оросын хүмүүнлэгийн эрдэм шинжилгээний сангийн хамтарсан төсөл хэрэгжүүлнэ. Эрдэм шинжилгээний талбарт шинэ харилцаа тогтооход ийм уулзалт зохион байгуулж, энэ сэдвийг бага хурлаар хэлэлцэх нь үр нөлөөтэй байсан. Үүнээс гадна бид оуютнуудын “2+2” системээр бэлтгэж байна. Оюутнууд хоёр жил Ховдын их сургуульд орос хэл сургч, хоёр жил Алтайн их сургуульд сурна. Ингэснээр оюутнууд монгол, орос хоёр димпломтой болно. Энэ манай бүс нутагт, бидний цаашдын нягт хамтын ажиллагаанд тустай билээ. Эхний алхамыг хэдийн хийсэн байгаа.  Та бүхэн Алтайн улсын их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн дэд захирал Вячеслав Невинскийтэй хийсэн ярилцлагыг сонслоо.