Дорно-Сибирь болон Улаанбаатар төмөр замд “Монгол Улс болон ОХУ: төмөр замын түүх” сэдэвт зохион бичлэгийн уралдаан болж байна. “Оросын төмөр зам” компанийн тэргүүн Владимир Якунин болон Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот төлөвлөлтийн газрын сайд Х.Баттулга нарын тохиролцооны дагуу энэ уралдааныг зохиож байна. Монголын талаас 7-8-р ангийн сурагч, оросын талаас Дорно-Сибирийн төмөр замын нутаг дэвсгэрийн төмөр замын сургуулийн 7-8 р ангийн мэргэжлийн лицейн сурагчид оролцох боломжтой. Төмөр замын тээврийн хөгжлийн салбар дахь орос-монголын харилцааны ирээдүй, түүхэнд олон нийтийн анхаарлыг татахад энэ арга хэмжээний үндсэн зорилт оршиж байна. Уралдаанд оролцох өргөдлийн анкетыг энэ оны 12-р сарын 1 хүртэл хүлээн авч байна. Уралдааны дүнг 2010 оны 1-р сарын 31-нд гаргана. Уралдааны эцэст Монгол, Оросын талаас нэг нэг хүнийг тэргүүн байрт шалгаруулна.