Оросын Алс Дорнод дахь Восточный сансрын буудлаас хөөргөх Оросын шинэ үеийн сансрын хөлөг нь газардах тэс өөр системтэй байна. “Энергия” Пуужин-сансрын корпорацийн ерөнхий зохион бүтээгчийн орлогч Николай Брюханов өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Секундэд 100 метр үлдэглэл хурдыг шаттл болон орчин үеийн буугч аппаратынх шиг шүхэр эсвэл далавчаар бус харин хөдөлгүүрээр сааруулна гэж тэр тайлбарлав. Энэ нь товлосон цэгт газардах найдвартай байдлыг дээшлүүлж, бууж байгаа аппарат хөмрөхөөс сэргийлж, дэлхийтэй холбоо тогтооход хялбар болж байна. Хэтдээ “Союз” хөлгийг орлох хөлгийн загвар ирэх оны дундуур бэлэн болно. Шинэ хөлгийн багийн бүрэлдэхүүнд 6 хүн байна. Хөлөг сансрын доод тойрог замд 5,5 тонн ачаа хүргэх чадалтай юм.