Дэлхийн эдийн засгийн өсөлт гүн гүнзгий унасны дараа эргээд наашилж, аажмаар сэргэх хандлагатай байна. Дэлхийн эдийн засгийн ойрын ирээдүй болон түүний нөхцөл байдлын тухай Олон улсын валютын сангийн дүн шинжилгээ хийсэн шинэ илтгэлийг ийм өөдрөг өнгө аясаар эхлэн танилцуулж байна. Нягталсан мэдээ баримтаас үзэхэд дэлхийд энэ жил бүхэлдээ эдийн засгийн өсөлтийн уналт 1,1 хувь, ирээдүйд эдийн засгийн өсөлт 3,1 хувьтай болно. Долдугаар сарын өмнөх үнэлгээтэй харьцуулбал энэ хоёр үзүүлэлт сайжрах чигт байна. ОУВС-ийн шинэ үнэлгээгээр Орос улсад эдийн засгийн өсөлтийн уналт энэ жил 7,5 хувь, ирэх жил эдийн засгийн өсөлт 1,5 хувиар нэмэгдэнэ. ТУХН-ийн улсуудад холбогдох таамаглал нь бүхэлдээ хасах 6,7 хувь, нэмэх 2,1 хувьтай байна. Дэлхийн эдийн засагт “өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь” Хятад, Энэтхэг улс байна.