Европын Зөвлөлийн парламентын ассамблей оросын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталлаа. Өнгөрсөн жил Өмнөд Осетид болсон үйл явдлын улмаас оросын төлөөлөгчдийн санал өгөх эрхийг хасахыг Гүрж санаачилсан юм. Европын парламентын танхимд байсан гишүүдийн олонх нь Европын Зөвлөлийн парламентын ассамблейд Орос улсын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хадгалахын төлөө саналаа өгөв. Гүржийн төлөөлөгчид Ассамблей дахь Оросын төлөөлөгчдийн санал өгөх эрхийг хасахыг санал болгож, Өмнөд Осет болон Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах шаардлагатай тухай өнгөрсөн жилийн 10-р сарын тогтоолыг үл биелүүлсэн зэрэг ассамблейн хэд хэдэн зүйлийг зөрчсөн хэмээн Москваг буруутгасан юм. Мониторингийн комисс Европын Зөвлөлийн парламентын ассамблейд оросын төлөөлөгчдийн бүрэн эрхийг батлахыг зөвлөсөн нь мягмар гаригт тодорхой болсон. Өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид болсон зөрчил, мөргөлдөөнийг үнэлэх хараат бус комиссийн илтгэл өчигдөр хэвлэгдсэний дараа ийм шийдвэр гаргах магадлал улам ихэслээ. Өмнөд Осет болон тэнд байрлаж байсан оросын энхийг сахиулагчдын эсрэг халдан, байлдааны ажиллагааг өдөөн хатгасан Гүрж улс тэр үйл явдлын гол бурууг хариуцана.