Орос улсын Ерөнхийлөгч Д.Медведев БНХАУ байгуулагдсан, мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосоны 60 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ху Зиньтаод баярын мэндчилгээ дэвшүүлснийг Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Хоёр ойг нэгэн зэрэг тэмдэглэж байгаа нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг хэмээн тэр үзэж байна. Энэ үйл явдал нийтийн түүхэнд шинэ эринийг нээж, орчин үеийн ертөнцийн дүр төрхөд нөлөөлсөн. Нөхөрсөг Хятад улс шинэчлэлийн замд амжилт гаргаж байгаад Орос улс чин сэтгэлээсээ баяртай байна гэж Д.Медведев тэмдэглэв. Орос, Хятадын хооронд сайн хөрш, нөхөрсөг харилцаа улам бэхжиж, цаашид дэвжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэр илэрхийллээ.