Турк, Арменийн харилцааг хөрш орнуудын түвшинд хүргэхэд тээг болж байгаа асуудлыг Турк улс шийдэх бодолтой байна. Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Швейцарийн Цюрих хотод 10-р сарын 10-нд Арменитай гарын үсэг зурах протоколд тус улсын парламент үүнийг баталсны дараа гарын үсэг зурна хэмээн тэр сануулав. Арменитай холбоо тогтооход Туркийн тал “ах дүүгийн барилдлагат азербайжаны ард түмний ашиг сонирхолыг өөрийн ашиг сонирхолын адилаар хамгаална” гэж Эрдоган тэмдэглэв. Турк, Арменийн хооронд дипломат харилцаа байхгүй бөгөөд хоёр орны хилийг 1993 онд Анкарагийн албан ёсны санаачилгаар хаасан юм. Анкара уулын карабахын хямаралт асуудалд азербайжаны байр суурийг дэмжиж байгаа, Османы эзэнт улс 1915 онд армян үндэстнүүдийг бөөнөөр хоморголон устгасныг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үйл явцад Турк онц хурц хариу үйлдэл үзүүлж байгаа зэрэг хэд хэдэн нөхцөл байдлаас үүдэн хоёр орны харилцаа улам ээдрээтэй болсон юм.