Брюссельд элчин сайд нарын түвшинд Орос-НАТО-ийн Зөвлөлийн хурал боллоо. Тогтворгүй бүс нутагт зэвсгийн худалдаанд хяналт тавих хамтын ажлыг зохицуулах, мөн Орос улс болон өрнөдийн орнуудын цэрэг-техникийн хамтын ажиллагааг хэлэлцэнэ. НАТО-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин уламжлахдаа, бүгдэд нүүрлэж байгаа аюул заналыг үнэлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх баталгаа гаргах хамтын ажиллагааны “замын зураг”-ийг талууд боловсруулах хэрэгтэй. Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс фог Расмуссены санал болгосноор Орос, НАТО-ийн харилцааг “шинээр эхлэхэд” амаргүй гэж Д.Рогозин үзэж байна. Орос, НАТО-ийн харилцаа өнгөрсөн оны 8-р сард Кавказд болсон мөргөлдөөний дараа улам ээдрээтэй болсон юм. Умард Атлантын эвсэлд “хүйтэн дайныг” хадгалах сонирхолтой хүчин урьдын адил байна гэж тэрээр хэллээ.