Өнөөдөр Бээжинд БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг цэргийн парадаар тэмдэглэж байна. Танк, пуужингийн төхөөрөг, цэргийн бусад техник Тяньаньмэний талбайн зүгт Чаньаньийн гол өргөн чөлөөгөөр өнгөрч байна. БНХАУ-ын дарга Ху Зиньтао цэргийн парадад оролцов. Цэргийн парадад хятадад үйлдвэрлэсэн 52 төрлийн цэргийн техник оролцосноос үзэгчид 90 хувийг анх удаа харжээ. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нөхцөлд ёслолын ажиллагаа болж байна. Хотын бүх гол цэгт хуягт техник бүхий цагдаагийн тусгай ангийн хүчин байрлаж байна.