0Оросын пуужин “Союз ТМА-16” сансрын жолоодлогот хөлгийг тойрог замд орууллаа. Сансрын хөлөг 10-р сарын 2-нд Олон улсын сансрын станцад залгагдана. Пуужинг Казахстаны Байконур сансрын буудлаас хөөргөсөн юм. Сансрын хөлөгт оросын сансрын нисэгч Максим Сураев, америкийн сансрын нисэгч Жеффри Уильямс, канадын жуулчин, тэрбумтан Ги Лалиберте нар байна. Уильямс, Сураев нар сансарт 169 хоног байна. Тэд олон улсын сансрын станцад эрдэм шинжилгээний хэд хэдэн туршилт хийнэ. Лалиберте станцад 11 хоног байх бөгөөд өмнөх багийн гишүүдтэй дэлхийд буцана. Лалиберте 50 настай бөгөөд нэрд гарсан “Нарны цирк”-ийг үндэслэгч юм. Тэрээр усны нөөцийг хадгалахаар ажилладаг байгууллагыг тэргүүлдэг. Лалиберте олон улсын сансрын станцаас усны ач холбогдлын талаарх яруу найраг уншиж, дэлхийн 14 орны жүжигчин үүнийг давтана.