Гахайн томууны эсрэг оросын вакцины туршилт 11-р сарын эхэнд дуусах бөгөөд үүний дараа бөөнөөр үйлдвэрлэнэ гэж Улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко уламжлав. Орос улсад Н1N1 аюултай томуугийн эсрэг дөрвөн бэлдмэл бүтээсэн тухай тэр тэмдэглэв. Оны адагт хүн амыг вакцинд хамруулна. Юуны түрүүнд чухал салбарт ажиллаж байгаа эмнэлгийн 10 сая ажилтанд вакцин хийнэ. Томуу газар авбал хүн амын 70 хувь буюу 100 сая хүнийг вакцинд хамруулна.