Орос улсын засгийн газар лхагва гаригт Улсын Думд /парламентын доод танхим/ 2010 он болон 2011-2012 төлөвлөгөөт үеийн холбооны төсвийн төслийг өргөн барилаа. 2010 оны төсвийн алдагдал ДНБ-ий 6,8 хувьтай тэнцэж байна. Уралс маркийн нефтийн баррель нь 58 доллар байх жилийн дундаж үнийн таамгаас үүдэн төсвийн төслийн үндсэн үзүүлэлтийг тооцжээ. Оросын эрх баригчдын төлөвлөгөөгөөр төсвийн алдагдал цаашид аажмаар буурч, 2012 онд ДНБ-ий 3 хувьтай тэнцэнэ. Засгийн газар ирэх жил инфляцийг 10 хувьд байлгаж, 2012 онд 7 хувь хүртэл бууруулна.