Европын зөвлөлийн парламентын ассамблейн мониторингийн комисс оросын төлөөлөгчдийн бүрэн эрхийг батлахыг зөвлөснийг үл харгалзан энэ асуудлаарх санал хураалтын дүн тодорхойгүй хэвээр байна. Европын зөвлөлийн парламентын ассамблей дахь оросын төлөөлөгчдийн тэргүүн Константин Косачев “Время новостей” сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Өмнөд Осетийн талаарх Орос улсын байр суурьтай холбогдуулан Европын зөвлөлийн парламентын ассамблей дахь Орос улсын бүрэх эрхийг хасах тухай тогтоолыг Европын Зөвлөлийн янз бүрийн гишүүн орны парламентын 72 гишүүн санаачилсан юм. Энэ асуудлыг Ассамблей 10-р сарын 1-нд хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ мониторингийн комисс оросын төлөөлөгчийн бүрэхийн эрхийг батлахыг хэдийн зөвлөжээ. Үүнийг үл харгалзан Косачев санал хураалтын тухайд эмээж байна. Тэрээр Европын зөвлөлийн парламентын ассамблейн “Орос болон Гүрж: дайн болсноос жилийн дараа” илтгэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Ассамблейд хүмүүст хэрхэн туслах, мөргөлдөөнийг хэрхэн шийдэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай талаар шинэ санаа алга гэж Оросын дипломатч үзэж байна.