Ирантай “зургаагийн” зуучлагч яриа хэлэлцээг зөвхөн яриа хэлэлцээ хийхийн тулд бус Тегерантай дорвитой, үр дүнтэй яриа хэлэлцээ хийнэ гэж Орос улс найдаж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, мөн Германы дээгүүр тушаалын дипломатууд Ираны төлөөлөгчидтэй Женев хотноо уулзахын өмнө Орос улсын Гадаад хэргийн яамны энэ байр суурийг хэллээ.
Тегеран энхийн зорилгоор уран баяжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх эрхээ Женев хотноо хэлэлцэх бодолгүй байгаа тухай Тегеран мэдэгдэх үеэр Оросын байр суурийг мөн илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ зуучлагч “зургаагийн” улс Ираны Кум хотын ойролцоо уран баяжуулах хоёр дахь үйлдвэр барьсан тухай бүрэн мэдээлэл шаардах бодолтой байна. Энэ нь 6+1 хэлбэрээр пүрэв гаригт болох уулзалтын гол зангилаа байна. Янз бүрийн таамаглалаар асуудал даамжирч болох тул Орос улсын Гадаад хэргийн яам сэтгэл хөдлөлд үл автаж, үр нөлөөтэй яриа хэлэлцээ хийхийг уриалж байна. Яриа хэлэлцээ улс төржүүлсэн дүгнэлт бус МАГАТЭ-ийн Ираны цөмийн өөр нэг төвийг шалгасан тодорхой мэдээлэлд тулгуурлах ёстой гэдэгт Москва итгэлтэй байна. Үүнээс үүдээд Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Агентлагийн шинжээчидтэй дээд зэргээр ил тод хамтран ажиллахыг Тегеранд уриаллаа. 
МАГАТЭ шинэ объектыг бүрэн шалгах хэмжээнд идэвхтэй хамтран ажиллахыг бид Ираны ажил нэгт нөхөддөө уриалсан. Ираны талаар тус агентлагт гарч байгаа бүх асуудлыг шийдэж эхэлж, улмаар Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах боломжтой. Ираны тал биднийг сонссон гэж найдаж байна. Ираны атомын эрчим хүчний байгууллагын дарга Али Акбар Салехи Тегеранаас 100 км зайд орших энэ объектыг шалгах журмын талаар Иран МАГАТЭ-д мэдээлэл өгнө хэмээн амлажээ. Иран энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх бие даасан эрхтэй болохыг тэрээр сануулав. Зуучлагч “зургаагийн” улс энэ эрхийг үгүйсгэхгүй байгаа ч, иргэний зориулалттай объектад цөмийн зэвсэг үйлдвэрлээгүй болохоо батлахыг Иранаас шаардаж байна. Ираны цөмийн хөтөлбөрийг шийдэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад орос улс чухал тоглогчийн нэг хэмээн АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Иэн Келли Женевт болох уулзалтын өмнө мэдэгдсэн юм. Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийн нэгдсэн байр суурийг боловсруулахад АНУ-д орос улсын дэмжлэг гарцаагүй шаардлагатай гэж тэр тэмдэглэв. Ираныг тусгаарласнаар яриа хэлэлцээ үр нөлөөтэй болохгүй хэмээн оросын улсын төлөөлөгч мэдэгдсэн нь зүй ёсны хэмээн дипломатч хүлээн зөвшөөрөв. АНУ энэ алхамаар өвч зэвсэглэхээр шийдэж, нөхцөл байдлыг бүрэн ойлгосны үндсэн дээр яриа хэлэлцээ хийнэ хэмээн Келли хэллээ. Москва ираны цөмийн хөтөлбөрийг улс төрийн аргаар зохицуулах байр суурьтай байгааг Женевийн яриа хэлэлцээнд оросын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдэв. Үүнд бүх нөхцөл бүрдсэн. Уулзалтын өмнө зуучлагч “зургаагийн” оронд Ираны өгсөн санал нь яриа хэлэлцээ хийх өргөн талбарыг нээж байна.