Гүрж 2008 оны 8-р сард Өмнөд Осетийн эсрэг дайн дэгдээсэн юм. Швейцарийн Гадаад хэргийн яамны ажилтан Хайди Тальявинигийн тэргүүлсэн Европын Холбооны цэргийн хараат бус шинжээчдийн бүлгийн илтгэлд энэ тухай дурджээ. “Гүрж анх гал нээсэн” гэж телевизийн Би-Би-Си компани илтгэлийн гол дүгнэлтээс иш татан мэдээлэв. Брюссельд лхагва гаригийн үдээс хойш илтгэлийг албан ёсоор танилцуулна. Европын Холбоонд суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Владимир Чижовын үзэж байгаагаар илтгэл хэнд ч гэнэтийн бэлэг биш байна. Европын нийслэлд шийдвэр гаргаж байгаа хүмүүс өнгөрсөн оны 8-р сард үнэн хэрэгтээ ямар үйл явдал болсон талаар муухан төсөөлөлтэй юм. Хатагтай Тальявинийн мэргэжлийн ур чадварыг Владимир Чижов өндөр үнэлсэн юм. Бид чухам юу болсныг сайн мэдэж байгаа тул бодитой шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэж тэр мэдэгдэв. Энэ илтгэл Саакашвилийн дэглэмийн бодит хариуцлагыг тодорхойлох ёстой.