АНУ болон НАТО-д Орос улстай яриа хэлэлцээ хийх нь нэн чухал байна. Тиймээс пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг бүх талын ашиг сонирхолыг харгалзан бүтээх ёстой. Ерөнхийлөгч Барак Обама Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссентай яриа хэлэлцээ хийсний төгсгөлд мягмар гаригт энэ тухай мэдэгдэв. Америкийн ерөнхийлөгч хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, АНУ америк-оросын харилцаа төдийгүй Орос, НАТО-ийн харилцааг өргөн хүрээнд хэлэлцэхийг эрмэлзэж байна хэмээн тэмдэглэжээ.