Рунетийн олон хэрэглэгч өнөөдөр “Орос улсад интернетийн өдөр”-ийг тэмдэглэж байна. Улсын ямар нэг хууль тогтоомжид энэ өдрийг тэмдэглэх тухай хараахан заагаагүй ч, Дэлхийн сүлжээний ардчилсан өнгө аяст бүрэн нийцэж байна. Дотоодын анхны домен “SU” /Soviet Union ЗХУ/ 1990 онд бүртгэсэн юм. ОХУ-д үндэсний RU доменыг 1994 оны 4-р сарын 7-нд бүртгэсэн байна. Зарим хүн энэ өдрийг “Рунетийн өдөр” гэж үздэг. Энэ өвөл үндэсний анхны кирилл “РФ” домен бий болох ёстой. 2009 оны эхэнд Орос улсад дэлхийн сүлжээний хэрэглэгчдийн тоо 47 сая байсан бөгөөд таамагласнаар жилд гуравны нэгээр нэмэгдэх ёстой юм.