“Оросын дуу хоолой” радио энэ намар 80 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Ойн өдрийн өмнө бид та бүхнийг оросын гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн ер бусын түүх, энэ түүхийг бүтээлцсэн гайхалтай сэтгүүлч, ажил нэгт нөхдөө танилцуулсаар байна. Манай нийтлэлийн баатар зөвлөлтийн болон оросын радио, телевизийн сэтгүүл зүйн хамба, нэрд гарсан улс төрийн тоймч Валентин Зорин юм. Тэрээр “Оросын дуу хоолой” радиотой нас чацуу ч, өнөөдөр Пятницкийн гудамжны домогт байшингийн өрөөндөө 25 жил ажилласаар байна. Өрөөнийх нь хананд 20-р зууны хоёрдугаар хагасын томоохон улс төрчидтэй Валентин Зорины уулзаж буй мөчийг мөнхөлсөн хар, цагаан гэрэл зургийг өлгөжээ. 
Валентин Зорин бол улс орны улс төрийн нэг номер тоймч, бусад нь түүний хойно төрөн гарсан юм. Үнэхээр ч тийм юм… Москвагийн улсын олон улсын харилцааны их сургуулийн эхний элсэлтийн төгсөгч тэрбээр 1948 онд Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиод анх ажилд орж, одоо ч эндээ ажилласаар байна. Зөвлөлтийн телевизийг түүнгүй төсөөлөх аргагүй байсан. Тэрээр “Ес дэх студи”, “Дипломат бус ярилцлага” болон бусад онц нэрд гарсан нэвтрүүлгийг олон жил хөтөлсөн юм. Зорин гадаад орны төрийн тэргүүн, улс төрийн томоохон зүтгэлтнүүдээс ярилцлага авч байсан. Тухайлбал ах дүү Кеннеди, Шарль де Голль, Индира Ганди, “төмөр хатагтай” Маргарет Тэтчер, Гельмут Коль, АНУ-ын ерөнхийлөгч: Эйзенхауэр, Никсон, Форд, Жонсон, Картер, Рейган, Буш, Клинтон нараас ярилцлага авчээ. Энэ бүх жилүүдэд түүний нэр их улс төртэй холбоотой төдийгүй, тэрээр үүнд оролцож байлаа. АНУ дахь зөвлөлтийн Улсын теле радиогийн сурвалжлагч Валентин Сергеевич 1962 онд Карибын хямаралтай холбоотой үйл явдлын гэрч болж, үүнийг эфирээр цацсан билээ. Цөмийн дайн хэдийд ч дэгдэх боломжтой байсныг өнөө үед санахад бэрх юм гэж Валентин Зорин дурсан санаж байна.
Тэр жилүүдэд Вашингтонд байхдаа энэ хямарлыг би ойроос ажигласан юм. Үнэхээр хүнд үе байсан. Үнэхээр аюултай гэж хэлэх байна. Одоо үүнийг төсөөлөх аргагүй ч, тэр үед дэлхий цөмийн дайны ирмэгт байсан. Зөвлөлтийн удирдагч Никита Хрущев тэр үед хэтэрсэн гэж боддог. Кубад пуужин байрлуулсныг америкчүүд Вашингтоны чамархайд буу тулгасан мэт хүлээж авсан юм. Америкийн эрх баригчдын олонх нь дайн дэгдээх хүртэл хамгийн хатуу арга хэмжээ авах байр суурьтай байсныг би харсан. Тиймээс ч, цагаан ордонд ердөө 3 жил болсон хирнээ Кеннедийн энэ шалтгаанаар АНУ-ын түүхэнд агуу ерөнхийлөгчийн хувиар орсон байх. Дотроос үзүүлж байсан асар их дарамт шахалтыг тэр даван туулсан. Тэр тун бэрх, зайлшгүй шийдвэр гаргасан. Энэ нь нэг тал бууж өгөх бус харилцан буулт хийсэн явдал байсан. Зөвхөн ЗХУ пуужингаа Кубын нутгаас зайлуулж, хөлөг онгоцоо татаад зогсохгүй, АНУ-ын ерөнхийлөгч Кеннеди харвасан пуужин нь бидний амин чухал төвд хэдхэн минутанд хүрэх Турк дахь америкийн цэргийн баазыг хаасан юм. Бүгд туйлдаа хүрсэн тэр мөчид ийнхүү буулт хийсэн нь нэн чухал байсан. Кубаас пуужингаа хожуу авсан ч, миний бодлоор Никита Хрущев ухаалаг алхам хийсэн.
Олон улсын хямарлаас урьдчилан сэргийлэх, хүн төрлөхтнийг цөмийн сүйрлээс аврахад зөвлөлтийн гадаадад нэвтрүүлэг цацдаг радио дорвитой үүрэг гүйцэтгэснийг хэтрүүлэлгүй хэлэх байна. Өдгөөгийн “Оросын дуу хоолой” радио буюу Москвагийн олон улсын радиогийн шууд оролцоотой ЗХУ болон АНУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн гарахаас зайлсхийж чадсан юм. Тэр үед хурцадмал байдлыг намжаасан зөвлөлтийн төр засгийн мэдэгдлийг Вашингтон албан ёсоор хүлээж авахаас өмнө радиогоор дамжуулсан юм хэмээн Валентин Зорин ярьж байна.
Тэр үед хоёр орны удирдлагууд харилцах хэвийн суваг бараг сүйдсэн байсан. Хоромхон зуур дэлхийн аль ч улсаас утсаар ярьж, эсвэл дүрс бичлэгээр холбогдох зэрэг холбоо барих орчин үеийн хэрэгсэл тэр үед байгаагүй, хоёр талын засгийн газрыг мэдээллээр хангах үүрэгтэй тэр хүмүүс хэт хөөрсөн мэт сэтгэгдэл төрж байсан. Тиймээс зөвлөлтийн удирдлагын бүтээлч, эе эвийг хичээгч саналыг албан ёсны сувгаар бус “Москвагийн радиогоор” дамжуулж, удаж төдөлгүй ерөнхийлөгч Кеннедийн сонорт хүрсэн юм. Хамгийн гол нь Америк тэр аяраа сонссон. Тэр үед “Москвагийн радиог” бүх америк хүн сонсдог байсан гэж хэлж чадахгүй. Гэхдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл энэ мэдэгдлийг тэр даруй нийтэлж байсан. Мэдэгдлийг аль болох түргэн мэдээлэх нь чухал байлаа. “Нью-Йорк таймс” сонин тэр даруй өдрийн дундуур тусгай дугаар гаргаж, “Москвагийн радиогоор” дамжуулсан мэдэгдэл Вашингтоын засаг захиргаа болон америкийн олон нийтэд хүрсэн юм. Америкийн олон нийтийн байр суурь эрх баригчдад ихээхэн нөлөөтэй болохыг харгалзавал, энэ нь тэр мөчид дэлхий ертөнцийг сүйрлээс аварсан хамгийн шилдэг биш юм гэхэд хамгийн үр нөлөөтэй хэрэгслийн нэг байв. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн түүхэнд энэ маш чухал, тод үйл явдал гэж би үзэж байна.
Валентин Зорин Орос улсад хамгийн нэрд гарсан АНУ-ын талаарх шинжээч билээ. Валентин Сергеевичид Америкийн томоохон хотуудын талаарх олон арван кино бий. Зөвлөлтийн олонх хүн амд энэ улсыг нээсэн хүмүүсийн нэг нь Валентин Сергеевич юм. Орчин үеийн зөрчил мөргөлдөөн хэзээ, юунаас үүдэлтэй болохыг тэр бүгдийг мэдэнэ. Үйл явдал хэрхэн өндөрлөхийг заримдаа урьдаас тодорхойлон хэлдэг. Түүний нүдний өмнө ЗХУ хожим Орос улсад гадаадын сонсогчдын хандах хандлага өөрчлөгдлөө. Янз бүрийн хандлагатай байсан ч, биднийг ямагт сонирхож байсан гэж Валентин Зорин ярьж байна. 
Намайг Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиод ажиллаж эхэлсэн он жилүүд, мөн өнөө үеийн хооронд асар их ялгаа байна гэж Валентин Зорин үзэж байна. Би “хүйтэн дайны” ид үед ажиллаж байсан. Нэг жишээ татая. Би “Нью-Йорк таймс” сонины нэг ажил нэгт нөхөртэй уулзаж байлаа. Тэгэхэд сонины тоймч надад хэлэхдээ, “”Москвагийн радиогоор” дамжуулдаг таны материалыг би мэдэнэ” гэсэн юм. Би түүнд хандан: “Тэгвэл та ягаад надтай мэтгэлцэж, хариулахгүй байна вэ?”, “Харин мэтгэлцэхийг бидэнд зөвлөдөггүй юм”. “Хэн зөвлөдөггүй гэж”, “Ер нь тэгэж зөвлөдөггүй юм” гэж тэр түгдрэв. Түүний хэлснийг найрсаг үг гэж би ойлгосон. Хэрэв анхаарал татахыг хүсэхгүй бол, эмээх зүйл байна гэсэн үг. “Москвагийн радиог” сонирхох сонирхол тэр үед ч, өнөө үед ч ялгаагүй байна. Өөр байр суурь тухайлбал “Орос улс үүнийг хэрхэн үзэж байна вэ?” гэдэгтэй энэ олон талаар холбоотой. Би америкийн сонсогчдод энэ тухай ярьдаг. Тэр үед олон оронд бид мэдээллийн цорын ганц эх сурвалж байсан. 
“Би Америкийн янз бүрийн муж улс, янз бүрийн хотод энгийн хүмүүстэй уулзахад, Орос улсын талаарх байр суурь өнөө үед урьдынхаас тэс өөр болсон нь харагддаг” гэж Валентин Зорин ярилаа. “Москвагийн радиог” өнөө үед хэн, ямар учраас сонсож байгаа зэрэгт энэ бүхнийг тусгаж байгаа гэж би боддог. Урьд дайсагнагч орон юу бодож байгааг мэдэхийн тулд манай радиог сонсдог байсан бол өнөө үед мэдээллийн хүрээг өргөжүүлэхийн тулд сонсож байна гэж Валентин Зорин үзэж байна. Бидний гавьяаг хэтрүүлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ өрнөдөд тэр дундаа АНУ-д оросын талаарх үзэл санааг өөрчлөхөд “Москвагийн радио”дорвитой үүрэг гүйцэтгэсэн юм. Би 60 жилийн тэртээ “Москвагийн радио”-д сэтгүүл зүйн замналд хөл тавьсан. Өнөөдөр “Оросын дуу хоолой” радио нэртэй сувгийн долгионоор мэдээ, материалыг сонсогчдод хүргэж байгаадаа би бахархадаг.  “Оросын дуу хоолой” радио 80 жилийнхээ ойгоор орос хэлээр нэвтрүүлэг цацдаг олон улсын анхны наадам зохион байгуулж байна. Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг гадаадын бүх радиог бид урьж байна. Наадам Москва хотноо 11-р сарын 2-3-нд болно.
<сонсох>