Өвөрбайгалийн хязгаар болон Дорнод аймгийн засаг захиргаа хамтын ажиллагааны асуудлыг шийдэх парламентын тусгай бүлэг байгуулахаар тохиролцлоо. Чита хотод хоёр талын яриа хэлэлцээ болж, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурсан юм. Монгол улсад тун удахгүй уран олборлох хамтарсан компани байгуулах тул уул уурхайн салбарт ажиллах монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх үүднээс Читын улсын их сургуулийн салбарыг Дорнод аймагт байгуулах асуудлыг одоо шийдэж байна. Яриа хэлэлцээнд оролцогчид протоколд гарын үсэг зурсны дараа Халх голын тулалдаанд амь үрэгдсэн цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөв.