Поспелиха тосгоны оршин суугч, эх орны дайны ахмад дайчин Николай Петровыг зөвлөлт монголын цэрэг 1939 оны 8-р сард Халх голд японы милитаристуудтай хийсэн цэргийн мөргөлдөөнд ялсны 70 ойн Монгол улсын медалиар шагналаа. Монгол улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн тэргүүлсэн Монголын төлөөлөгчид Алтайн хязгаарт айлчлхадаа ойн медалийг дамжуулжээ. Ахмад дайчин нас сүүдэр 93 хүрсэн, бие нь базаахгүй байгаа ч, Монгол улсын энэ медалийг хүртэхээр Барнаулд очсон байна. Поспелихинск дүүргийн тэргүүн Петр Шрейдер медалийг ахмад дайчинд ёслол төгөлдөр гардууллаа.