Казахстаны Байконур сансрын буудал дахь Орос улсын комисс Олон улсын сансрын станцад нисэх багийн үндсэн бүрэлдэхүүнийг баталлаа. Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, америкийн сансрын нисэгч Жеффи Уильямс, хөлгийн инженер, оросын сансрын нисэгч Максим Сураев нар багтжээ. Тэдэнтэй хамт “Союз ТМА-16” хөлгөөр сансрын жуулчин, нэрд гарсан “Нарны циркийг” үндэслэгч, канадын тэрбумтан, 50 настай Ги Лалиберте нисэх юм. Уильямс болон Сураев нар сансарт 169 хоног байна. Харин сансрын жуулчин сансарт 12 хоног байх бөгөөд өмнөх багийн гишүүдтэй дэлхийд буцах юм. Багийн үндсэн гишүүд цэргийн нисэгчид байна. Сураев сансарт анх удаа нисч байгаа бол Уильямс сансарт хоёр удаа ниссэн юм.