Нийслэлийн захиргааны мягмар гаригт болсон хуралдаанаар хэлэлцсэн хотын ерөнхий төлөвлөлтийн төсөлд зааснаар 2015 онд Москва хотод 75 метр гаруй өндөр тэнгэр баганадсан 60 барилга барих юм. Эдгээрийн дотор орон сууц, захиргааны болон орон сууцны цогцолбор багтаж байна. Тэнгэр баганадсан барилгыг үндсэндээ хотын төвд, хотын гол шугамд барина.