Есдүгээр сар Орос улс уналтаас гарч байгаа гэж хэлж болох үе юм. Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин Холбооны Зөвлөлийн хуралдааны үеэр энэ тухай мэдэгдэв. Орос улсын хөрөнгө оруулалтын боломж нэмэгдэж байгаа тухай одоо хэлж болохоор байна гэж сайд хэллээ. Холбооны Зөвлөл өнөөдөр 2009 оны төсвийн зардлыг нэмэгдүүлэхийг сайшаалаа. Энэ нь банкны салбарыг нэмж капиталжуулах төлөвлөгөөтэй холбоотой. Мөн түүнчлэн цэргийн албан хаагчдад орон сууцны барилга барих, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр, Ялалтын 65 жилийн ойн баярт бэлтгэхтэй холбоотой арга хэмжээ явуулахад шаардлагатай зардлыг баталсан байна.