0 Орос улсад А/Н1N1 томуугаар 472 хүн өвдлөө. Шинэ томуу тархахаас сэрэмжлэх засгийн газрын комиссийн мягмар гаригийн хуралдааны үеэр Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Зубков энэ тухай мэдэгдэв. Төр засаг энэ өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэхэд ойрын үед 4 тэрбум рубль зарцуулах тухай тэр мэдэгдэв. Хэрэв томуу газар авбал улсын хэмжээнд хүн амын 70 хувийг вакцинд хамруулна.