Америкийн нөлөө бүхий хууль тогтоогчдын нэг, Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Ричард Лугар Орос улстай илүү үр нөлөөтэй харилцаа хөгжүүлэхийг НАТО-д уриалав. НАТО-ийн гишүүд нэн чухал шийдвэрийг өөрсдөө гаргах ёстой бөгөөд НАТО-ийн дотор байгаа янз бүрийн байр суурь нь Орос улстай хамтран ажиллахад саад болох ёсгүй гэж сенатч үзэж байна. НАТО-д Москватай чин сэтгэлээсээ яриа хэлэлцээг хэвийн болгох хүсэлтэй тал олон биш гэдэгт эргэлзэх зүйлгүй. Өнгөрсөн жилийн 8-р сард Кавказд болсон үйл явдлын дараа Орос улстай тогтоосон харилцаа муудсан жишээг аваад үзье. Гүрж Өмнөд Осетид халдсан үйл явдлыг Москва, Брюссель өөр өөрөөр үнэлж эхлэхэд эвсэл терроризмын эсрэг тэмцэл, цөмийн аюулгүй байдал болон мансууруулах бодисын наймааны аюул занал зэргийг шийдэх зорилтоо хоёрдугаарт тавих болсон. Орос-НАТО-ийн Зөвлөл дахин ажиллаж эхлэхэд багагүй хүч чармайлт гаргасан. Өнөө үед үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах найдварыг үндсэндээ Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссений нэртэй холбож байна. Олон улсын үүссэн нөхцөл байдлыг эрүүл ухаанаар дүгнэсэн тэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх эхний алхам нь Орос-НАТО-ийн Зөвлөлийг сэргээх явдал гэж үзсэн. Орос улс энэ эрмэлзлэлийг нэлээд нааштай үнэлсэн гэж ОХУ-аас НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин уламжлав.  НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалаа хүлээж аваад орос-натогийн харилцаанд бүх анхаарал хандуулж байсныг би Брюссельд ажиллах хугацаандаа, мөн манай гадаад бодлого боловсруулагч ахмад ажилтнууд ч санахгүй байна. Харин Андрес Фог Расмуссен ийм алхам хийлээ. Данийн ерөнхий сайд асан, өөрөөр хэлбэл хүнд сурталтан бус харин улс төрчийн хувьд тэрбээр НАТО-ийн төв байранд төдий л итгэдэггүй байсан зүйлийг амьдралд хэрэгжүүлэхийг оролдож байна. Тэрээр эвсэл болон Орос улсын харилцааг стратегийн ерөнхий ашиг сонирхол бий болгох байдлаар өөрчлөхийг хичээж байна. Юунаас эхлэх вэ? Орос улс үүнийг эрт дээрээс ярьсан. Одоо НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга энэ тухай хэллээ. Ширээний ард суугаад хоосон маргахаа эцэслэж, хоёр хүн ярихын оронд европ тивд чиглэсэн аюул заналын талаарх яриа хэлэлцээгээ эхлэх хэрэгтэй. Эвслийн ерөнхий нарийн бичгийн даргын үзэж байгаагаар НАТО болон Оросын хамтын харилцааны шинэ хэлбэр олон улсын терроризм, Ираны зүгээс нүүрлэж байгаа цөмийн аюул заналаас хамгаалах зэрэг аюулгүй байдлын ерөнхий сорилд чиглэх ёстой. Үүнээс гадна АНУ, НАТО, Орос улсын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэгтгэх боломжийг судлах хэрэгтэй.
Расмуссен даваа гаригт Вашингтонд Умард Атлантын эвлийн Зөвлөлийн хуралд хэлсэн үгэндээ НАТО-д шинэчлэгчийн хувиар ирснээ тэмдэглэв. Тэрээр эвслийн стратегийн шинэ үзэл баримтлалыг боловсруулах үүрэг өгсөн бөгөөд хавар гэхэд үүний үндсэн зүйл бэлэн болох ёстой. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн хөтөлбөрөө танилцуулав. Эвслийн хүчин ялах мөч хүртэл Афганистанд байна хэмээн мэдэгдэв. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс улс төрийн дээд зэргийн дарамт үзүүлэх нь Ираны цөмийн хөтөлбөрийг шийдэх шилдэг алхам гэжээ. Гүрж, Укрианыг НАТО-д элсүүлэхэд хараахан бэлэн биш байна. НАТО урьдын адиал Европт энх тайвын аюулгүй байдлын баталгаа хэвээр байна. Эвсэл болон бодит боломжийн хооронд асар том ангал байгааг ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрсөн юм.