Орос улсад улсын вэб хуудсыг эвдсэн хүний эрх чөлөөг 7 жил хүртэл хязгаарлана. Орос улсын хууль зүйн яам холбогдох хуулийн төслийг боловсруулав. Баримт бичгийг засгийн газар болон парламентад ойрын үед өргөн барина. Хуулийн төслийг боловсруулагчид вэб хуудас “эвдэх” гэдэгт интернетэд агуулж байгаа зэрэг улсын мэдээллийн системд хууль бусаар нэвтрэхийг хэлж байна. Мэдээллийн системийг устгаж, хааж, өөрчлөх буюу хуулбарласан тохиолдолд хариуцлага ногдуулна