НАТО Орос улстай илүү үр нөлөөтэй харилцааг хөгжүүлэх учиртай. Америкийн хамгийн нөлөө бүхий хууль тогтоогчдын нэг, бүгд найрамдах намын гишүүн, сенатч Ричард Лугар ийнхүү мэдэгдэв. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмын эсрэг тэмцэх, пуужингийн довтолгооноос хамгаалах зэрэг ерөнхий ашиг сонирхолыг төлөөлдөг салбарт Орос-НАТО-ийн Зөвлөлөөр дамжуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай байна гэж тэр хэллээ. Өнгөрсөн оны 8-р сард Гүржид болсон үйл явдлын улмаас Москва болон Умард Атлантын эвслийн харилцаа эрс муудсан нь хамтын ажиллагаанд заналхийлэх ёсгүй гэж Лугар үзэж байна.