МАГАТЭ-тай дээд зэргээр хамтран ажиллахыг Москва Тегеранд уриалав. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ираны Гадаад хэргийн сайд Манучехр Моттакитай Нью-Йорк хотод уулзасны дараа ийнхүү мэдэгдсэн тухай манай сурвалжлагч дамжуулав. Бага түвшинд уран баяжуулах хоёр дахь үйлдвэр барихтай холбоотой Тегеранд ямар нэг асуудал үлдээлгүй МАГАТЭ бүгдийг эцэслэнэ гэдэгт найдаж байгаагаа Сергей Лавров илэрхийлэв. Тодорхойгүй байдлыг шийдэ нь Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах гарц болно гэж Орос улсын Гадаад хэргийн сайд хэллээ. Тегераны хариуг 10-р сарын 1-нд Женев хотноо хүлээж авна гэдэгт Москва найдаж байна. Орос, АНУ, Хятад, Франц, Их Британи, Герман зэрэг улс багтдаг “зургаагийн” зуучлагчид Ираны Аюулгүйн Зөвлөлийн төлөөлөгч Саид Жалилитай тэнд яриа хэлэлцээ хийнэ.