Өвөрбайгальд Халх голын тулалдааны ойтой холбоотой арга хэмжээ үргэлжилж байна. “Ялалтын баярын мэнд хүргэе” 3 өдөр үргэлжилсэн арга хэмжээний хүрээнд бүс нутгийн оршин суугчдад Халх голын тулалдааны 70 жилийн ойд зориулсан 10 мянга гаруй наадаг хуудас тараасан юм. 1939 оны тулалдаанд амь үрэгдсэн цэргийн дурсгалын хөшөө Чита хотод нээгдсэн ёслолын ажиллагааны үеэр 9-р сарын 24-нд энэ арга хэмжээ эхэлжээ. Боржигон самбарт өвөрбайгалийн баатар 588 хүний нэрийг сийлсэн байна. Монгол улсын нутаг дэвсгэрт цөмрөн орсон Японы милитаристуудын халдан түрэмгийллийг таслан зогсооход амь үрэгдсэн цэргүүдийг эрэн сурвалжилсаар байна. Өнөөдөр Читад Сибирийн цэргийн тойргийн музейд зөвлөлт-монголын цэрэг Халх голд японы милитаристуудыг бут ниргэсний 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгджээ. Үзэсгэлэнд тэр үеийн жинхэнэ техник, зэвсэг бүхий 300 гаруй үзмэр тавьсан байна. Үзмэрт цэргийн хувийн эд зүйл, гэрэл зураг, Монгол улсад саяхан ажилласан хайгуулын отрядын олдвор зэргийг тавьжээ.