Данийн Хернинг хотод өндөрлөсөн спорт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын шигшээ баг нийт дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн байна. Оросын тамирчид таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл нийт 12 медаль хүртжээ. Азербайжаны бөхчүүд авсан медалийнхаа тоогоор хоёрдугаар байрт, Ираны тамирчид энэ үзүүлэлтээр гуравдугаар байрт орсон байна. Оросын шигшээ багийн тамирчин Бесик Кудухов 60 кг жинд, Денис Царгуш 74 кг жинд, Хажимурад Гацалов 96 кг жинд, Билял Махов 120 кг жинд, мөн грек-римийн бөх Ислам-бек Альбиев 60 кг жинд алтан медаль хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн тэмцээнд Лориса Ооржак, Любовь Волосова, Юлия Бартновская “мөнгөн” медаль хүртсэн байна.