Үндэсний байгалийн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг Форт-Росс оросын цайзыг хаахгүй хэмээн АНУ-ын Калифорни муж улсын засаг захиргаанаас мэдэгдэв. Тус муж улсын дарга Арнольд Шварценеггер энэ ер бусын хөшөө дурсгалыг хадгалах төлөвлөгөөг танилцуулсан юм. “Бид энэ жил үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хадгалах хөрөнгө олж чадсан. Калифорничүүдэд энэ сайхан мэдээ” хэмээн тус муж улсын хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна. Оросын суурьшигчид 1812 онд байгуулсан Форт-Росс цайзыг муж улсын төсвийн алдагдлын улмаас хаах ёстой Калифорнийн 100 цэцэрлэгт хүрээлэнгийн жагсаалтад оруулсан байсан юм. Сан-Франциско хотоос холгүй орших Форт цайз хойд Америкт оросын суурьшигчид ирсэн хамгийн өмнөд цэг юм.