Панамын эрх баригчид Номхон далайн эргийн энэ улсад цэрэг-тэнгисийн хоёр бааз байгуулахад АНУ оролцох тухай мэдээллийг няцаав. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр тус улсын дэд ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд Хуан Карлос Варела ийм байр суурь илэрхийлэв. Панамын ерөнхийлөгч Рикардо Мартинелли болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар Нью-Йорк хотноо мансууруулах бодисыг хууль бусаар наймаалах зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хэлэлцжээ. Панамын нутаг дэвсгэрт мансууруулах бодистой тэмцэх америкийн цэрэг-тэнгисийн хоёр бааз байгуулах тухай орон нутгийн Ар-Пи-Си радио уламжилсан юм.