Европын Зөвлөлийн Парламентын ассамблейд Орос улсын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хасах тухай асуудлыг урьд төлөвлөснөөр лхагва гаригт бус 10-р сарын 1-ий эхний хагаст хэлэлцэнэ. Ассамблейн суурь байгууллага Европын Зөвлөлийн парламентын ассамблейн товчооны хуралдааны төгсгөлд Оросын төлөөлөгчдийн тэргүүн Константин Косачев өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Өнгөрсөн жил Өмнөд Осетид болсон үйл явдалтай холбогдуулан Европын Зөвлөлийн парламентын ассамблейд Оросын төлөөлөгчдийн санал өгөх эрхийг хасах тухай гүржийн төлөөлөгчдийн санаачилгад Польш, Латви зэрэг парламентын 72 гишүүн гарын үсэг зурсан юм. Энэ санаачилга бүтэлгүйтэнэ гэдэгт Косачев итгэлтэй байна. Гүрж өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид халдасны дүнд дэгдсэн мөргөлдөөний талаарх илтгэлийг Европын Зөвлөлийн парламентын ассамблейн намрын чуулганаар хэлэлцэнэ.