0“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Зүүн азийн нийгэмлэг байгуулах нь нэн чухал хэмээн Япон улс үзэж байна. Японы Гадаад хэргийн сайд Кацуя Окада Хятад улсад айлчлахын өмнө энэ тухай мэдэгдэв. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов тайлбарлахдаа, Бээжинд 10-р сарын 10-нд болох гурван талын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ёстой БНХАУ болон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нартай яриа хэлэлцээ хийх нь Кацуя Окадын БНХАУ-д хийж байгаа айлчлалын нэг зорилт юм. Бүс нутаг дахь эдийн засгийн интеграцчилал нэлээд дорвитой түвшинд хүрсэн гэж Токио үзэж байна. Байгаль орчин, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар энэ үйл явцыг улам гүнзгийрүүлэх шаардлагатай байна гэж Окада тэмдэглэв. Шинэ нийгэмлэгийн үйл ажиллагаа үүнд чиглэж байна. Япон, АСЕАН-ы 10 орноос гадна Хятад, Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг, Шинэ Зеланд интеграцчлагдсан шинэ байгууллагын гишүүн болох ёстой гэж Японы Гадаад хэргийн сайд үзэж байна. Тус бүс нутагт Зүүн Азийн нийгэмлэг байгуулах санааг олон жил хэлэлцэж байна. Талууд шинэ байгууллагын зохион байгуулалтын бүтэц, зарчмыг хараахан тодорхойлоогүй байна. Хятад, Өмнөд Солонгос, Япон, Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүдийн удирдагчид оролцсон дээд хэмжээний уулзалт жил тутам болдог. Зүүн азийн нийгэмлэг нь худалдаа, санхүүгээс өгсүүлээд эрчим хүч, хүрээлэн буй орчныг хамгаалах, халдварт өвчний эсрэг тэмцэх зэрэг өргөн хүрээнд бүс нутгийн орнуудын нягт түншлэлийг хангах учиртай. Тус нийгэмлэгт америкийн оролцоо байхгүй тул АНУ шинэ нийгэмлэг байгуулах санаачилгад бүхэлдээ болгоомжтой хандаж байгаад ажиглагчид ажиглажээ. Орос улс Зүүн Азийн нийгэмлэгийн анхны дээд хэмжээний уулзалтад оролцож, тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцох өргөдөл гаргасан юм. Орос улс одоо Зүүн Азийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад ажиглагчийн статустай бөгөөд бүс нутгийн амьдралын тулгамдсан асуудлыг шийдэхэд ихээхэн хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Москва Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг эдийн засгийн хамтын ажиллагааны чухал түлхэц болох нааштай нэгдсэн хандлагыг урагшлуулах чухал хүчин зүйлийн нэг хэмээн үзэж байна. Үүний зэрэгцээ Орос улс бүс нутгийн эрчим хүчний томоохон хэрэглэгч Хятад, Япон, Өмнөд Солонгос, АСЕАН-ны орнуудыг эрчим хүчний өргөн хүрээтэй яриа хэлэлцээнд татан оролцуулах бодолтой байна. Эдгээр орны оролцоотой хэрэгжиж байгаа амжилттай төсөлд Сахалинд нефть хий эзэмших төслийн төлөвлөгөөг оруулах боломжтой. “Сахалин Энержи” компанийн дэд ерөнхийлөгч Игорь Игнатьев хэтдээ азийн түншүүдтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.  Ийм өргөн хүрээтэй томоохон төслийг хэрэгжүүлэх замаар бид зах зээлд тэс өөрөөр байршина гэж Игорь Игнатьев ярьж байна. Үүний зэрэгцээ манай төсөл Орос, Япон, Солонгос зэрэг улсын эрчим хүчний аюулгүй байдлын шууд асуудлыг хөндөж байгаа. Учир нь манай төслийн 86 хувь нь бэлэн бөгөөд манай бараг бүх хийг урт хугацаанд худалдан авах гэрээ байгуулсан, төдийгүй энэ нь Япон, Солонгосын нутгаар өнгөрөх тул Орос улс энэ төслөөр Ази-Номхон далайн зах зээлийн шууд 7 хувийг эзэмшинэ. Эрчим хүчний нөөц нь улам өсөн нэмэгдэж байгаа Азийн бүс нутгийг тогтвортой хөгжүүлэх үндэс, суурийг байгуулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэх талаар тодорхой санал бий. 


0 “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.