Хятад улс нэрд гарсан гүн ухаантан Кунзын мэндэлсний 2560 жилийн ойг тэмдэглэж байна. Түүний сургааль гэр бүлийн үндэс суурь, хятадын сэтгэл зүйг бүрдүүлэхэд багагүй хувь нэмэр болсон юм. Эртний хятадын гүн ухаантан шулуун шударга хүний таван зан чанарыг тодорхойлжээ. Тухайлбал хүмүүнлэг, шударга, эцэг эх болон төрөө хүндэлдэг, эргэцүүлэн боддог, сайхан сэтгэлтэй байна. Хятадын зүүн хэсгийн Цюйфу хотод орших гүн ухаантны гэр бүлийн сүмд болох ёслолд 10 мянга гаруй хүн цуглах бөгөөд тэдний дунд гадаадын дипломатч, гүн ухаантны ажил үйлсийг залгамжлагч зэрэг Кунзын шууд удмын хүмүүс байна. Гүн ухаантны удмын шинэ модыг танилцуулах нь баярын арга хэмжээний гол үйл явдал байна. Сүүлийн үеийн мэдээгээр Кунзын удмын 2 сая орчим хүн дэлхийд байна. Энэ удаа уг жагсаалт 1,5 дахин нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Дэлхийд Хятадын агуу сэтгэгчтэй садан төрлийн холбоотой 3 сая гаруй хүн байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.