Оросын “Газпром” хийн холдинг олимпийн объектын жагсаалтад багтсан Жубга-Лазарев-Сочи хийн хоолойн гол шугам болон Адлерийн дулааны цахилгаан станцыг барьж эхэллээ. 2014 оны өвлийн олимпийн наадам болох Сочи хотын эрчим хүчний артери болох хийн хоолой нь Хар тэнгисийн эрэг дээрх суурингийн хийн хангамжийг эрс дээшлүүлэх учиртай юм. Хийн хоолойн төлөвлөсөн урт 170 гаруй км байна. Хоолойн ихэнх хэсгийг усны ёроолд тавина. Хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг дээд зэргээр бууруулахын тулд нутгийн ургамалын амьдралын мөчлөгийн харгалзан хийн хоолойн график төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Дулаан болон цахилгаан эрчим хүч авахад байгалийн хийг ашигласнаар бүс нутгийн экологийн байдлыг тогтворжуулахад нөлөөлнө гэж төслийг зохиогчид үзэж байна. Адлерын дулааны цахилгаан станц юуны түрүүнд Олимпийн паркийн бүх дэд бүтцийг дулаанаар хангах ёстой юм. 360 мегаваттын хүчин чадалтай тус станц 2012 оны 5-р сараас ажиллаж эхэлнэ.