Ням гаригт болсон парламентын сонгуульд ялсан Германы канцлер Ангела Меркель “Чөлөөт ардчилсан намтай” Христиан ардчилсан болон Христиан нийгмийн холбоо шинэ эвсэл байгуулах тухай зарлалаа. Социал демократ намтай байгуулсан томоохон эвслээс чөлөөт ардчилсан намынхантай шинэ холбоо байгуулах шийдвэр гаргахад хүнд байлаа хэмээн тэрээр өөрийн дэмжигчидтэй хандан мэдэгдсэн юм. Сонгуулийн төв комисс саналын хуудсын үр дүнг зарлахын өмнө германы социал демократ нам ХБНГУ-д болсон Бундестагийн сонгуульд ялагдсанаа хүлээсэн байна. Холбооны канцлерт Германы социал демократ намаас нэр дэвшсэн Франк-Вальтер Штайнмайер сөрөг хүчинд шилжих бодолтой байгаагаа мэдэгдлээ. Чөлөөт ардчилсан намын удирдагч Гвидо Вестервелле түүний оронд Германы Гадаад хэргийн сайд болно.