НҮБ-ын ЕА-ейн 64 дэх чуулган тус хотод нээгдсэн билээ. Улс орнуудын удирдагчид  эдийн засгийн хямралт байдлаас гарах арга замын талаархи сана бодлоо дэлхийн хамтын нийгэмлэгт илэрхийлж хэлэлцэнэ. ЕА-ейн чуулган нэг жил үргэлжилдэг. Мөн завсар тулгамдсан маш олон асуудлыг авч үзэж, зохих тогтоолууд гаргадаг. Тухайлбал түрүүчийн чуулганаас 300-аад тогтоол гаргажээ. Эдгээр баримт бичиг гол төлөв энх тайван, аюулгүй байдал болон хямрал, ядууралтай хийх тэмцлийг хамрав. Энэ удаагийн чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд 160 гаруй асуудал орсон. Тогтвортой аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризмтэй тэмцэх хүний эрх ба хүрээлэн буй орчинийг хамгаалах, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, түүнчлэн НҮБ-ын бүтцийг шинэчлэх зэрэг асуудал юм. Улс төрийн ерөнхий санал шуумжлэлийн явцад дээрх бараг бүх сэдвийг хөндөж ярив.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улс төрийн ерөнхий санал шүүмжлэлийн өнгө аясыг тодорхойлсон. Тухайлбал урьдын засаг захиргааны бодлогод буцахгүй гэж тэрээр хэлжээ. АНУ үүнээс хойш дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх гээгүй. Дэлхий даяар ес журам тогтоохыг оролдолгүй орон бүхэнтэй хамтран ажиллах бодолтой байна. Бусад улсад төлөвшсөн ардчиллын хэлбэрийг хүндэтгэх тухай  амлалт нь АНУ-ыг эрс шүүмжлэхээр Нью Йоркод хүрэлцэн ирсэн олон гадаад орны удирдагчдын байр суурийг зөөлрүүлсэн гэж ОХУ-ын холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхлэсэн хорооны дэд дарга Василий Лихачёв үзэж байна. «Эдүүгээ НҮБ-ын ЕА-ейн 64 дэх чуулганы хүрээнд маш сонин байдал төлөвшиж байна. АНУ-ыг эрс шүүмжлэхийг хүссэн орнууд ч хэлсэн үгнийнхээ өнгө аясыг өөрчилсөн» гэв.
Улс орнуудын удирдагчид одоо НҮБ-ын индэрийг бие биеэ дайрч зэмлэх биш дэлхийг сайн сайхан тийшээ өөрчлөх боломжийг хэлэлцэхэд ашиглаж байна. Бүр Ираны удирдагч Махмуд Ахмадинежад Израиль болон израилийн төлөөний өрнөдийн байр суурийг шүүмжилэсэн боловч хатуу үг хэллэгээс татгалзав.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев улс орныхоо биш олон улсын асуудлуудад анхаарал тавьж ярив. Хэтдээ дэлхийг хямралаас хамгаалж  чадах  санхүү-эдийн засгийн шинэ загварыг бүтээх асуудлыг тэрээр тавьжээ. Түүнчлэн АНУ-ОХУ-ын жишээгээр зэвсгээ хорогдуулахыг бусад улсад санал болгов. Ерөнхийлөгч НҮБ-ыг шинэчлэх асуудлыг ч хөндөв. Энэ байгууллагыг энх тайвны асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхээр дэлхийн 2-р дайны дараа байгуулсан билээ. Мэдээжээр байдал өөрчлөгдсөн. Шинэчлэл зайлшгүй чухал боллоо. Харин НҮБ-ын үндсэн заалт, зарчмууд хөдөлбөргүй хэвээр байх ёстой гэж Дмитрий Медведев үзэж байна.
НҮБ-ын чадамжийг аль болохоор бэхжүүлэх нь маш чухал гэж Орос улс үзэж байна. АЗ-ийн  шинэчлэл байгууллагын шинэчлэлийн нэн чухал хэсэг юм. Түүнчлэн НҮБ-ын АЗ-ийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, харилцан найр тавих томъёоллыг эрчимтэй эрэх цаг болсон гэж Медведев хэлэв.
АЗ-ийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх талаар янз бүрийн санал дэвшүүлснийг хэлэх хэрэгтэй. Германи, Япон, Бразили, Энэтхэг зэрэг улсыг зөвлөлийн байнгын гишүүн болгох санал олонтай дэвшүүлэгдсэн. Италии, Пакистан  улсууд АЗ-ийн солигдох 10 гишүүний суудлыг бий болгож гишүүдийн тоог 25 хүртэл нэмэгдүүлэхийг санал болголоо. Харин Ливийн удирдагч Муамар Каддафи Африкийн холбоо, Латин америкийн орнууд, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг АЗ-ийн байнгын гишүүн болгох санал дэвшүүлжээ. АЗ-ийг шинэчлэх талаар  санал дэвшүүлсэн боловч шинчлэл чухал байгууллагыг өнөө үеийн шаардлагад нийцүүлэх ганцхан агуулгатай гэж Оросын ШУА-ийн АНУ Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарёв хэлээд «Үнэхээр энэ байгууллага тэр үед өөр зорилготой байсан. Одоо байдал өөрчлөгдөв. Эдүүгээ хөгжлийн үеийг даярчлал гэж байна. Энэ нь урьдынхаас өөр үйл явцтай холбоотой. Олон улсын хэмжээний зохицуулагч байгууллага шаардлагатай болсон» гэлээ.
Холдож тусгаарлахаас сэрэмжлэхийн тулд ийм арга хэмжээ авах хэрэгтэй. НҮБ-ын ивээл дор авах улс хоорондын арга хэмжээнүүд, эдийн засаг, экологи, эрчим хүч, түүхийн ба бусад хямралаас гарах хувилбарыг аль болох өргөн бүлгүүдэд мэдүүлэх боломж өгч байна. Олон улсын хурц асуудлуудын хэлэлцүүлэг хүнд түвэгтэй байсан ч, олон улсын хэмжээнд ил тод ажиллагаа явуулж бүй НҮБ-аас өөр байгууллага алга гэж ЕА-ейн 64 дэх чуулганы нээлтэд оролцогчид санал нэгтэй үзсэн байна.