Сурган хүмүүжүүлэгчид болон сургуулийн насны өмнөх боловсролын байгууллагын ажилтны өдрийг Орост өнөөдөр тэмдэглэж байна. Энэ өдөр  1 сая 500 мянган хүн, түүний дотор 700 мянган багш, сурган хүмүүжүүлэгчийн хувьд, мэргэжлийнх нь баяр юм. Сурган хүмүүжүүлэгчийн тусламжаар хүүхдүүд хүрээлэн буй орчныг танин мэдэж, эх орноо хайрлан хамгаалахад сурч байна гэж ОХУ-ын боловсролын сайд Андрей Фурсенкойн баярын мэндчилгээнд тэмдэглэжээ. Оросын боловсрол ШУ-ны яамнаас мэдээлснээр эдүүгээ боловсролын 56 мянган байгууллага түүний дотор төрийн болон орон нутгийн захиргааны 43 сургуулийн өмнөх насны  болон сургуулийн бага ангийн  хүүхдийн 2 мянга орчим нь түүнчлэн төрийн бус боловсролын бараг 900 байгууллага сургуулийн өмнөх насны боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.